Үзэггүй тэмдэглэл
Хаврын нэгэн өдөр хүрээлэнгийн хэн ч холхидоггүй хэсэгт суугаад сүүтэй цай уунгаа өөртэйгөө ярилцаж байна. Энэ тэмдэглэлээ эхлүүлж байна.
Юу юуны түрүүнд хэлэх зүйл гэвэл ойрд Arctic Monkeys — Arabella маш их сонсож байгаа. Дуунуудыг нь сонсож байсан ч гэсэн Arabella шиг дулаан мэдрэмж өгдөг дуу ерөөсөө мэдэхгүй дэг ээ.
Гэснээс хэрвээ надад кинонд тоглох санал ирвэл хэзээ ч гол дүрд нь тоглохгүй ээ. Үйл явдлыг гогцоод чухал нөлөө үзүүлээд халитхан харагддаг туслах дүрийг бол дуртайяа бүтээх биз. Ер нь тэгээд ч хааяа хүн амьдралынхаа гол дүр нь гэдэг ойлголт өөрөө жаахан дутагдалтай гэж хэлэхэд илүүдэхгүй. Яахав би амьдралынхаа гол дүр нь байж болох ч өөрөөсөө бусад мянга мянган хүний киноны туслах дүр болж байгаа шүү дээ.
Өөртөө л сайхан кино хийж бүгдийг өөрийнхөө төлөө хийж байхаар хүний киноны сайн ч бай муу ч бай туслах дүр нь болчих юм сан. Надтай учраад л ухаарал эхлээд киноны зангилаа тайлагддаг бол ай мөн ч даа сайхан даа.
Цагийн зүү зургааг зааж байна. Цайгаа ойчих зуураа жаргаж байгаа нарыг ажиглая. Хөлбөмбөг тоглон гүйлдэж байгаа дүү нараа дэмжье. Зөөлөн салхи нүүр лүү илбэж, цэцэг навч дэлгэрэх хаврын улирал ч мөн сайхан шүү тийм ээ. Миний тоолол 2.14 нээс эхэлдэг гэж үзвэл хавар шинэ бүхний эхлэл болж байгаа юм.
Тохиолдол бүрээ талархан хүлээж авч сур гэнэ. Бүгдийг нь хүлцээд сурчихвал би Будда болох юм болов уу. Хааяа шүдээ зуугаад хэлээ хазлаа ч учрыг нь олохгүй зүйлс байх юм. Нэг алдвал энэ бол алдаа, хоёр алдвал харин алдаа биш гэдэг. Хэрэв хоёроос илүү алдаж байгаа бол надад л учир байдаг юм болов уу. Тиймээс хүлээн зөвшөөрье энэ удаа, би алдах дүргүй ээ. Өөрийгөө мундаг гэж хэлэхгүй ээ, би худлаа хэлэхгүй. Хичээнгүй ч гэхгүй хөдөлмөрч ч гэхгүй. Гэтэл харин бие минь чадахааргүй зүйлийг сэтгэл минь нэхдэгийг би яалтай.
Бодоод үзэх нь ээ үнэн гэдэг тодорхойлолт оршдоггүй юм шиг ээ. Үнэнг тодорхойлоход шалгуур хэрэгтэй. Гэтэл тэр шалгуур нь бүх оршихуйд өөрөөр тодорхойлогдож өөрөөр үйлчилдэг. Иймийн учраас би үнэнд дургүй. Аа гэхдээ худлыг ч мөн үздэггүй. Үнэн бүр гашуун байдаггүй, худал бүр чихэрлэг байдаггүй.