Posts

3 дугаар сарын тэмдэглэл

3 дугаар сарын тэмдэглэл (Түүний) Үнэнээ худлаар бүрэхгүй, үзсэнээ сонссоноороо дүгнэхгүй, өрөөл бусдын бодлоор өөрийгөө зовоохгүй байх тэмдэглэл маань сайн уу? Өөртөө үнэнч байж сурах аялал маань ид дундаа ийн орж байна. Хорин хоёр он миний хувьд хэтэрхий хатуу жил байсныг давж өнгөрүүлснийхээ дараа хатуужилтай болон ухаарлаа. Эргээд бодох нь ээ “хатуу жил” намайг “хатуужилтай” болгож чаджээ.

Үзэггүй тэмдэглэл

Хаврын нэгэн өдөр хүрээлэнгийн хэн ч холхидоггүй хэсэгт суугаад сүүтэй цай уунгаа өөртэйгөө ярилцаж байна. Энэ тэмдэглэлээ эхлүүлж байна. Юу юуны түрүүнд хэлэх зүйл гэвэл ойрд Arctic Monkeys — Arabella маш их сонсож байгаа. Дуунуудыг нь сонсож байсан ч гэсэн Arabella шиг дулаан мэдрэмж өгдөг дуу ерөөсөө мэдэхгүй дэг ээ. Гэснээс хэрвээ надад кинонд тоглох санал ирвэл хэзээ ч гол дүрд нь тоглохгүй ээ. Үйл явдлыг гогцоод чухал нөлөө үзүүлээд халитхан харагддаг туслах дүрийг бол дуртайяа бүтээх биз. Ер нь тэгээд ч хааяа хүн амьдралынхаа гол дүр нь гэдэг ойлголт өөрөө жаахан дутагдалтай гэж хэлэхэд илүүдэхгүй. Яахав би амьдралынхаа гол дүр нь байж болох ч өөрөөсөө бусад мянга мянган хүний киноны туслах дүр болж байгаа шүү дээ. Өөртөө л сайхан кино хийж бүгдийг өөрийнхөө төлөө хийж байхаар хүний киноны сайн ч бай муу ч бай туслах дүр нь болчих юм сан. Надтай учраад л ухаарал эхлээд киноны зангилаа тайлагддаг бол ай мөн ч даа сайхан даа. Цагийн зүү зургааг зааж байна. Цайгаа ойчих зуу...

“Fallen Angels (1995)”

Image
  Love is a complex emotion Emotion is an inseparable part of being human, and this movie reminds us that everyone’s love expression is different.   The film’s exploration of love’s different patterns is what makes it so interesting. No matter how many times people fall in love, their paths and expressions of it are always unique. However, the movie suggests that there is always another pattern across theirs. A new way of loving, a new connection, a new chance for intimacy.

Meeting My Future Self

Image
From a young age, I have been fascinated by the concept of time travel and bridging the gap between the past and the future. I couldn’t help but wonder, is this how I would meet my future self? However, if there is no such thing as destiny, then the future is uncertain, and there are countless possibilities based on the choices I make each day. However, the idea of meeting my future self is not to change anything but to gauge if I’m on the right path. A few days ago, while contemplating this idea, I stumbled upon a video that said, “You want it, because your future self has this.” The message is clear; I can connect with my future self by understanding my present feelings and intuition, not by relying solely on logical thinking and mind. Instead of trying to change the future, I can make informed decisions in the present to ensure that I’m on the right path. Who knows, maybe one day, I’ll cross paths with my future self, and it’ll be a welcomed surprise rather than a shock.

Өдрүүд, Бодлууд, Xөгжмүүд

Image
Үүлэрхэг өдөр. Халуун латте. Том цонхны дэргэдэх ширээн дээр суугаад түүний урдхан эгнүүлэн тавьсан цэцэгсийг ширтэхдээ өөрийнхөө хамгийн дуртай дуу (аан үгүй ээ яг ч дуртай биш ч юм байна зүгээр сонсдог дуугаа) эгшиглүүлнэ. Зургаатайдаа аавын агуулахаас олж цагийн явцад элэгдэж муудсан “Зуун жилийн ганцаардал” номыг эргүүлнэ. Амьдрал гэхэд үнэмшмээргүй үлгэрийн мэт мөчүүдийн нэг. Ахиад Lana Del Rey-ийн дуу сонсонгоо бодлын тэмдэглэлээ бичиж эхлүүлнэ. Уг нь Лана, Мүраками хоёроос хол байх гэж их хичээх ч өдрийн төгсгөлд аль нэг номыг нь барьчихсан аль эсвэл альбумыг нь сонсчихсон л сууна. Дөнгөж арваннайман насыг шүргэж байж хэтэрхий их зүйлийг эргэцүүлэн бодож, үйлдэл бүрээсээ учир шалтгаан хайх нь ядармаар. Гэсэн хэдий ч заавал ажлын найман цагт хийж амжуулах ёстой зүйлсийн нэг нь болчихсон ч юм шиг. Цастай өдөр. Хүнгүй талбай. Гэртээ харих замаасаа хазайгаад цэцэрлэгт хүрээлэнгээр алхана. Энэ удаа өөрийн бодлуудтайгаа нүүр тулж нэгийгээ үзэх цаг гаргасан нь тэр. Халуун шоколад, са...

Уйтгар гуниг чиний тав тух болох үед

Image
Уйтгар гунигийн mухай бодол (Түүний) Шалтгааныг нь тайлбарлахгүй ч уйтгар гуниг хүнд байж болшгүй, байх ч ёсгүй сэтгэл хөдлөл шиг санагддаг байлаа. Уйлж байгаа хүн, уйтгарлаж гуниглаж байгаа хүнийг харахаар сул дорой санагддаг байсан болохоор. Хэн ингээд ч миний толгойд оруулчихсан юм бүү мэд. Уйтгар гэдэг уг нь зүгээр л түмэн олон мэдрэмжүүдийн нэг. Түүнийг тэгтлээсээ онцгойлж нуун далдлах хэрэг юунд байдаг юм бол. Эрэгтэй хүн уйлах ёсгүй ч гэх шиг. Уйтгар чиний найз болох үед Өөрөөсөө сөрөг мэдрэмжүүдээ холдуул, эерэг бай, эерэг хүмүүст бүх хүн дуртай байдаг гэнэ. Гэвч бид хичнээн зугтсан ч замын үзүүрт яалт ч үгүй учрах нь тодорхой. Хар усаар угаалаа ч, харийн бодисоор аргаллаа ч бид хэзээ ч зугтаж чадахгүй нь үнэн. Хааяадаа бид уй гунигаа хүлээн авч хажуудаа суун ярилцаж үзэх хэрэгтэй ч юм шиг. Уйтгар гуниг чиний тав тух болох үед Ажлын өдрийн өглөө арван хоёрыг заатал орондоо шигдэж өнгөрснөө эргэцүүлэх нь энэ дэлхийд амсаж үзэх сайхан мэдрэмжүүдийн нэг гэлтэй. Залхууд...

“Хүн байх эрхгүй”

Image
Миний л мэдэрч байгаа мэдрэмжүүд ….  Мэдрэмжүүдээ алдчих юм шиг санагдаад, их л хайрлаад, гамнаад байх юм. Инээдтэй ч гэсэндээ надад нэг айдас байдаг юм. Үе үе хүчтэй гарч ирээд, хэдэн хоног нойргүй хөрвөөхөд хүргэдэг тийм айдас. Насанд хүрч амьдралтай нүүр тулах тусам хүмүүсийн (би өөрөө ч мөн багтана) худал хуурмаг, эмзэглэх ч үгүй нэгэндээ хэлдэг хоосон үгс, урвалт, шаналалыг ойроос харах боллоо. Хүн хайрлаж чадахгүй хоосон юм шиг. Яг л том болсны бонус мэт. Цаг хугацаа өнгөрөх тусам улам өвтгөмөөр, улам харгис болох юм шиг. Тэгээд энэ бүхний ард ч гэсэн “Би” би хэвээрээ үлдэж чадах болов уу гэсэн тэр айдас. Хэн нэгний хэлсэн жижигхэн үгэнд баярлаж, үнэн юм шиг итгэж, борооны сургаар яаран гүйж гардаг, хэний ч уйлахааргүй кино үзээд үнэн сэтгэлээсээ уйлж чаддаг тэр би…   “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байсан бол хүн болгон сууна даа” гэж дуулдгийг багадаа би ойлгодоггүй байлаа.  Харин одоо бодогдож байна.  Хүүхэд насанд бид бүх зүйлийг байгаагаар нь м...