Өдрүүд, Бодлууд, Xөгжмүүд


Үүлэрхэг өдөр. Халуун латте. Том цонхны дэргэдэх ширээн дээр суугаад түүний урдхан эгнүүлэн тавьсан цэцэгсийг ширтэхдээ өөрийнхөө хамгийн дуртай дуу (аан үгүй ээ яг ч дуртай биш ч юм байна зүгээр сонсдог дуугаа) эгшиглүүлнэ. Зургаатайдаа аавын агуулахаас олж цагийн явцад элэгдэж муудсан “Зуун жилийн ганцаардал” номыг эргүүлнэ. Амьдрал гэхэд үнэмшмээргүй үлгэрийн мэт мөчүүдийн нэг.

Ахиад Lana Del Rey-ийн дуу сонсонгоо бодлын тэмдэглэлээ бичиж эхлүүлнэ. Уг нь Лана, Мүраками хоёроос хол байх гэж их хичээх ч өдрийн төгсгөлд аль нэг номыг нь барьчихсан аль эсвэл альбумыг нь сонсчихсон л сууна. Дөнгөж арваннайман насыг шүргэж байж хэтэрхий их зүйлийг эргэцүүлэн бодож, үйлдэл бүрээсээ учир шалтгаан хайх нь ядармаар. Гэсэн хэдий ч заавал ажлын найман цагт хийж амжуулах ёстой зүйлсийн нэг нь болчихсон ч юм шиг.


Цастай өдөр. Хүнгүй талбай. Гэртээ харих замаасаа хазайгаад цэцэрлэгт хүрээлэнгээр алхана. Энэ удаа өөрийн бодлуудтайгаа нүүр тулж нэгийгээ үзэх цаг гаргасан нь тэр. Халуун шоколад, сатаарах зүйлсгүйгээр. Үдшийн бүрий хотод зочлоход оройн гэрэлтүүлгүүд түүнд бэлтгэлгүй байж л дээ. Цастай үдшийн харанхуй талбайгаар алхахдаа Dirk Maassen — Two Skies- ийг сонсоно.

Миний дотор орших дуу хоолой үнэхээр минийх гэдэгт ихэнхдээ итгэлтэй ч хааяа эргэлзэх юм. Тэрээр ихэнхдээ миний талд орж бүхий л цаг үед дэмжинэ гэдгээ амладаг ч хааяа түүнийгээ арай л ихдүүлдэг юм шиг санагддаг. Харамсалтай нь түүнийг сөрөөд зогсох өөр хүчтэй дуу хоолой байдаггүй. Зүгээр л миний логик бодлууд байдаг. Одоо бодох нь ээ зүрх, тархи хоёр минь ярилцах арга нь тэр байсан юм болов уу?






Popular posts from this blog

3 дугаар сарын тэмдэглэл

“Хүн байх эрхгүй”

Уг нь тэмдэглэлийн дэвтэр миний сайн найз л даа