Posts

Уг нь тэмдэглэлийн дэвтэр миний сайн найз л даа

Image
Уг нь тэмдэглэлийн дэвтэр миний сайн найз л даа. Дотор давчдаад хэнд ч хэлж чадахгүй зүйлээ бүгдийг нь бичиж хуваалцдаг болохоор.  Хэнд ч хэрэггүй зүйлүүд зөндөө бичсэн ч гомдоллохгүй бас шүүмжлэхгүй намайг сонсдог учраас тэр юм болов уу. Хүнд өдрийн дараа дэвтрээ гаргаад бичихээр бага ч гэсэн сэтгэл онгойх шиг болдог. Гэхдээ бичихээс ч аймар, бичих үедээ дахиж сөхөж бодно гэхээс сэтгэл өвдөж, зүгээр л зугтаамаар тийм үе байдаг юм байна… Манай ээж дандаа хэлдэг байсан. Хүүхэд нас хамгийн сайхаан гэж… Тэр үед би дотроо том болох л гоё шүү дээ, хүссэн бүхнээ хийж чадна гэж боддог байж билээ. 19нас. Хангалттай том болоогүй ч гэсэн би одоо үнэн сэтгэлээсээ ээжийн хэлсэнтэй санал нэг байна. Хүүхэд, хүүхэд нас л хамгийн сайхан байж. Том болох тусам, амьдралд биеэ даах тусам айдас нэмэгдээд байх шиг. Хүмүүс харгис хүйтэн мэдрэгдэж байна. Би ч гэсэн ялгаагүй ээ. Харин бага байхад хүн бүхэн надад сайн хүн шиг санагддаг байсан. Асуудал бүхэнтэйгээ өөрөө нүүр тулахаас бас айж байна. Дахиад га...

No matter how good you are, You can always be replaced…

Image
  No matter how good you are, You can always be replaced… Энэ эшлэлийг уншаад, хамгийн түрүүнд санаанд орсон нь: “ Энэ хүнгүйгээр л амьдарч чадахгүй дээ гэж бодож байсан хүнгүйгээр илүү дээр амьдрах үедээ чи баяртай гэдэг үгэнд баяр оршиж байсныг мэдэх болно” гэдэг дээ. Энэ л санаанд буулаа. Заримдаа бид хэн нэгэнгүйгээр амьдарч чадахгүй юм шиг санадаг. Аав ээж, найз нөхөд, хайртаасаа эхлээд л. Энэ хүн л байхгүй бол амьдрал нь орвонгоороо эргэж, цаашид хорвоог туулах аргагүй болчих юм шиг боддог. Тэдэнгүйгээр амьдралынхаа нэг хормыг ч төсөөлөхийн аргагүй мэт. Гэхдээ үнэн гэвэл орлогддоггүй хүн гэж байхгүй бололтой. Хамгаас хайрласан нэгэн чинь чамайг орхисон ч чи өөр нэгэнтэй амьдарсаар л байх болно. Тэр хүн байхгүй болсон ч чи дахин жаргалтай байж чадах болно. Нөгөөтэйгүүр, чи ч мөн адил өөр бусдаар орлогдох л болно. Чиний ямар үзэсгэлэнтэй, ухаалаг байх нь хамаагүй. Хорвоо дээр үргэлж илүү дээр сонголт байж л байдаг. Ажил дээр ч , хүмүүс хоорондын харилцаан дээр ч чамаас илүү нэг...

Бид ижилхэн биш ч эн тэнцүү

Image
  Бид ижилхэн биш ч эн тэнцүү Бүтэнсайн өдөр болгон нэг влог бичиж байхаар төлөвлөсөн юм л даа. Ямар нэгэн чухал, хүнд хэрэгтэй зүйл бичихгүй байсан ч хамаагүй ээ. Зүгээр л дотор минь юу байна, жаахныг нь ч гэсэн уудалж гаргахыг л хүсч байна. Өөртөө зориулаад… Хэзээ сүүлд зөвхөн өөртөө зориулж, өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийснээ мэдэхгүй юм. Амьдралын минь жижигхэн үйлдлүүд хүртэл бусдаас хамаарч, бусдад зориулагдаж байсан ч юм шиг. Сүүлийн үед би том болж байгаагаа илүү хүчтэй мэдэрч байгаа. Илүү тунгааж, эргэцүүлээд л. Хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч бас уучилж сураад л. Би гэдэг хүн өөрийгөө бүтээсээр л явна даа. Ер нь хүмүүс өөрийгөө хайрлах талаар их ярьдаг штээ. Би ч гэсэн ялгаагүй л дээ. Өөртөө чухам хайртай л гэж бодож явлаа. Гэхдээ сүүлийн хугацаанд өөрийгөө ямар их шаналгаж, өвтгөсөн юм бэ дээ  😔 Бусдад зориулж, бусдад үнэлэгдэхийн төлөө биш харин өөртөө зориулж өөрийнхөө төлөө хичээж эхлэх тэр үед л жинхэнээсээ өөрийгөө хайрлаж эхэлдэг юм болов уу. Өөртөө...

Гадаа бүрхэг, бороотой. Яг л миний дуртай өдөр.

Image
Гадаа бүрхэг, бороотой. Яг л миний дуртай өдөр. Гэхдээ зүгээр л би өөрийгөө дуртай гэж итгүүлдэг юм болов уу? Үнэн хэрэгтээ нартай өдрийг илүүд үздэг ч байж болох л юм. Хүмүүс дуртай, хайртай гэж боддог зүйлдээ яг чин сэтгэлээсээ хайртай байдаг уу? Эсвэл зүгээр л өөртөө тэгж итгүүлдэг ч юм бил үү? Заримдаа энэ л миний хүссэн зүйл гэж итгэж тэр хүслээ өөрийн болгоход яг үнэндээ тийм ч их, чин сэтгэлдээ хүссэн зүйл нь биш болж таарах үе байдаг шүү дээ. Бүх зүйл хоосноос хоосон бас утга учиргүй хийсвэр юм шиг санагдах үе олон ч богинохон хугацаатай энэ амьдралд ядаж л өөрөө дүүрэн байхыг хичээж явна даа. Амьдралаас утга учир хайгаад л байвал чи хэзээ ч амьдарч чадахгүй… Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр Эрих Фромм “Хайрлах урлаг” номыг уншсан юм л даа. Хэдэн жилийн өмнө гүйлгэж хараад залхаад больж байсан ч энэ удаа заавал уншиж дуусгах хэрэгтэй юм шиг санагдсан болохоор л тэр. Уншиж дуусаад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бусад хүмүүс ч бас уншаасай гэсэн бодол. ...